2024 оны 12 сарын 1 өдрийн бүх гишүүдийн хурлаар батлав.
“ТРЮ ЭЛ” СУУЦ ӨМЧЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ ДҮРЭМ
1. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
1.1 Холбооны оноосон нэр: ТРЮ ЭЛ
1.2 Оршин байгаа хаяг: БЗД 26-р хороо Хүннү гудамж
1.3 Хамрах хүрээ: 715, 716, 717, 719, 720 байр
1.4 Утасны дугаар: 9010-4006, 9010-4008
1.5 Мэйл хаяг:
1.6 Албан ёсны фэйсбүүк групп: Трю Эл СӨХ
1.7 Зорилго: Трю Эл СӨХ нь 715, 716, 717, 719, 720 байрнуудын дундын өмчлөлийн эд хөрөнгийг хэвийн ажиллагаатай байлгах, засвар үйлчилгээнд зориулж хуримтлалын сангийн хөрөнгө бүрдүүлэх, дундын өмчлөлийн эд хөрөнгө, сууц өмчлөгчийн эрх ашиг, тав тухтай амьдрах боломжоор хангах зорилготой.
1.8 Үйл ажиллагааны чиглэл: Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээ, ашиглалт, хамгаалалтын найдвартай байдлыг хангаж түүнийг зохион байгуулахад холбооны үйл ажиллагаа чиглэнэ.
1.9 Маргаан шийдвэрлэх: Аливаа маргаан эцэслэн шийдвэрлэх чадаагүй бол МУ-ын хуулийн дагуу шүүхээр шийдвэрлүүлнэ.
2.1 Сууц өмчлөгчдийн холбоо нь “Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай” хуулийн 5-р зүйл /Хавсралт 1/-д зааснаас гадна дараах эрх хэмжээтэй байна. Үүнд:
2.1.1 Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээнд хяналт тавьж, хэвийн ажиллагаатай байлгах;
2.1.2 Засвар үйлчилгээний мэргэжлийн байгууллагыг сонгож, тэдгээртэй гэрээ байгуулан дундын өмчлөлийн эд хөрөнгөд засвар үйлчилгээ хийлгэх;
2.1.3 Дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээ, хамгаалалттай холбогдон гарах зардлыг санхүүжүүлэхэд сууц өмчлөгчид болон бусад гэрээгээр эзэмшигчдийг татан оролцуулах;
2.1.4 Дундын өмчлөлийн эд хөрөнгөд их засвар хийх зорилгоор сан байгуулж хөрөнгө төвлөрүүлж ашиглах;
2.1.5 Дундын өмчлөлийн эд хөрөнгийн их засварт зориулж зээл зохих журмын дагуу зээл авах;
2.1.6 Дундын өмчлөлийн эд хөрөнгийг ашиглах, хамгаалах, засвар үйлчилгээ хийх явцад гарах зөрчлийг арилгуулахаар өмчлөгч, эзэмшигчдэд шаардлага тавих;
2.1.7 Нийтийн зориулалттай орон сууцны байшинд байрлах буй аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаа нь оршин суугчдын тав тух, амгалан байдлыг алдагдуулж, эрүүл ахуйд сөргөөр нөлөөлж байгаа бол холбогдох байгууллагад гомдол гаргаж зохих арга хэмжээ авахуулах;
2.1.8 Орон сууцны тухай хууль тогтоомж болон ашиглалтын талаар журам, дүрмийг холбооны гишүүдээр дагаж мөрдүүлэх ажил зохион байгуулах.
3.1 Сууц өмчлөгчид нь "Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай” хуулийн 13 дугаар зүйл /Хавсралт 2/-д зааснаас гадна дараах эрх хэмжээтэй байна.
3.1.1 Удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн гишүүдийг сонгох, чөлөөлөх;
3.1.2 Удирдах болон хяналтын зөвлөлийн гишүүн, гүйцэтгэх захиралд сонгогдох;
3.1.3 Түр хугацаагаар сууцандаа амьдрахгүй байгаа холбооны гишүүн сууц өмчлөгчийн эрх, үүргээ гэрээгээр чөлөөлөгдөж хүлээх;
3.1.4 Дундын өмчлөлийн эд хөрөнгөд хийх засвар үйлчилгээ, ашиглалт, хамгаалалт, холбооны үйл ажиллагааны талаар санал өгөх, гомдол гаргах, эрх ашгаа хамгаалуулах;
3.1.5 Сууцныхаа үндсэн бүтэц, инженерийн шугам сүлжээг өөрчлөхдөө Сууц өмчлөгчдийн холбоондоо заавал мэдэгдэх;
4.1 Холбооны эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал ба "Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай" хуулийн 7-р зүйл /Хавсралт 3/-д зааснаас гадна дараах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ.
4.1.1 Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн их засварт зээл авах, зээлийн төлбөрийг барагдуулах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх;
4.1.2 Холбоонд шинээр орон сууцны байшин нэгтгэх, тусгаарлах;
4.1.3 Тухайн онд хийх их болон урсгал засварын ажлыг тодорхойлох хуримтлуулах хөрөнгийн хэмжээг тогтоох;
4.1.4 Удирдах болон хяналтын зөвлөлийн үйл ажиллагаатай холбогдсон санал, гомдлыг хэлэлцэн шийдвэрлэх;
4.2 Бүх гишүүдийн хурлыг "Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай" хуулийн 8, 9 дүгээр зүйл /Хавсралт 4/-д зааснаар дагуу зохион байгуулж явуулна.
4.3 Дундын өмчлөлийн эд хөрөнгөд их засвар хийх зорилгоор зээл авах эсэх асуудлыг бүх гишүүдийн 50-аас дээш хувийн ирцтэйгээр шийдвэрлэнэ.
4.4 Энэ дүрмийн 4.3-д заасан хувь хүрэхгүй бол бүх гишүүдийн хурал хүчин төгөлдөр бус гэж үзэж дахин хуралдуулах өдрийг тогтоно. Дахин зарласан хурал нь дүрмийн 4.3-д зааснаар хүчин төгөлдөр болно.
5.1 Хяналтын зөвлөлийн гишүүнийг бүх гишүүд дундаас, байрны эцсийн өмчлөгчийг сонгоно.
5.2 Хяналтын зөвлөлийн гишүүд 1 жилийн хугацаатай томилогдох ба тухайн жилд бүх гишүүдээс санал гараагүй бол дараагийн жилд улиран сонгогдоно.
5.3 Холбооны хяналтын зөвлөл нь "Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай" хуулийн 11 дүгээр зүйл /Хавсралт 5/-д зааснаас гадна дараах эрх хэмжээтэй байна.
5.3.1 Хяналтын зөвлөлийн шийдвэрээр холбооны санхүүгийн болон бусад үйл ажиллагаанд хөндлөнгийн шалгалт хийлгэх;
5.3.2 Холбооны санхүүгийн тайлан, баримт бичгийг сар бүр хянаж дүгнэлт гаргах;
5.3.4 Жилд 2-оос доошгүй удаа удирдах зөвлөлд, 1-ээс доошгүй удаа бүх гишүүдийн ээлжит хуралд ажлаа тайлагнах;
5.3.5 Дүрмийн 7 дугаар хэсгийн 7.2.5 дахь заалтад заасныг гүйцэтгэх.
5.4 Хяналтын зөвлөлийн бүрэн эрхийн хугацаа, олгох урамшууллын хэмжээг бүх гишүүдийн хурлаар тогтооно.
5.5 Хяналтын зөвлөлийн гишүүнээр холбооны санхүүгийн баримт бичиг болон засвар үйлчилгээний ажлыг шалгаж, дүгнэлт өгөх чадвартай холбооны гишүүнийг сонгоно.
5.6 Хяналтын зөвлөл нь захирлын буюу холбооны үйл ажиллагаанд ноцтой зөрчил илэрсэн тохиолдолд хууль хяналтын байгууллагад хандана.
6.1 Удирдах зөвлөлийн гишүүнийг бүх гишүүд дундаас, байрны эцсийн өмчлөгчийг сонгоно.
6.2 Удирдах зөвлөлийн гишүүд 1 жилийн хугацаатай томилогдох ба тухайн жилд бүх гишүүдээс санал гараагүй бол дараагийн жилд улиран сонгогдоно.
6.3 Удирдах зөвлөл нь холбооны хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор “Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай” хуулийн 10 дугаар зүйл /Хавсралт 6/-д зааснаас гадна дараах эрхтэй байна. Үүнд:
6.3.1 Сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захиралд нэр дэвших, болзол шалгуурыг тогтоох;
6.3.2 Гүйцэтгэх захирлыг сонгох;
6.3.3 Гүйцэтгэх захирлын бүрэн эрхийн хугацааг тогтоох;
6.3.4 Холбооны эд хөрөнгийн хэмжээ, үйл ажиллагаа, орон сууцны байшингийн тооноос хамааран гүйцэтгэх захирлын удирдлага, бусад ажиллагсдын орон тооны хязгаарлагдмал болон түүний бүтцийг шийдвэрлэх;
6.3.5 Гүйцэтгэх захирал болон бусад удирдлагын цалингийн санг тогтоох;
6.3.6 Дундын өмчлөлийн хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний ажлын төлөвлөгөөнд гишүүдийн саналыг тусгах.
6.4 Удирдах зөвлөлийн бүрэн эрхийн хугацаа, олгох урамшууллын хэмжээг бүх гишүүдийн хурлаар тогтооно.
6.5 Удирдах зөвлөлийн дарга, хянан шалгагч холбооны тэмдгээр баталгаажсан үнэмлэхтэй байна.
7.1 Байрны байшингийн оршин суугч, эцсийн өмчлөгч гүйцэтгэх захирлаар сонгогдох давуу эрхийг эдэлнэ.
7.2 Бүх гишүүдийн хурлын шийдвэр, цаг тутмын үйл ажиллагааг удирдаж бөгөөд гүйцэтгэх захирал нь "Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай” хуулийн 12 дугаар зүйл /Хавсралт 7/-д зааснаас гадна дараах эрх, үүрэгтэй байна. Үүнд:
7.2.1 Холбооны жилийн орлого, зарлагын төсөв, их ба урсгал засварын ажлын төлөвлөгөө зохиож, үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг гаргах, жилд 1-ээс доошгүй удаа бүх гишүүдийн хуралд тайлагнах;
7.2.2 Мөрдөгдөх бүх норм, нормативын дагуу засвар, үйлчилгээг цаг тухайд нь хийлгэх;
7.2.3 Орон сууцны графикт засвар үйлчилгээг хийлгэх, орон сууцны байшинг дулаан, хавар, намрын урьдчилан сэргийлэх үзлэг явуулах, орон сууцны хэвийн ажиллагааг хангах талаар зөвхөн мэргэжлийн байгууллага, хүмүүстэй гэрээ байгуулж түүнийг хэрэгжүүлэх;
7.2.4 Үйлчилгээний ажилчдыг сонгон ажилд зохион байгуулж, гүйцэтгэлийг шалгах, шаардлагатай бол тэдгэмж, буцалтгүй тусламж, урамшуулал олгох;
7.2.5 Их болон урсгал засвараар хийгдэх ажлыг заавал гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх ба ажлын төсөв, гүйцэтгэлийг хяналтын зөвлөлд хянуулах буюу түүний дүгнэлт гаргасныг онцгой тохиолдолд зарим сууц өмчлөгчдөд танилцуулах, шалгуулах.
8.1 Холбооны үйл ажиллагаанд шаардлагатай хөрөнгө бүрдүүлэх, сан байгуулж ашиглах журмыг гишүүдийн хурлаар хэлэлцэн батална.
8.2 Холбооны үйл ажиллагаанд шаардлагатай хөрөнгийг дараах байдлаар бүрдүүлж болно. Үүнд:
8.2.1 Холбооны гишүүдээс өгөх хандив;
8.2.2 Засвар үйлчилгээнд шаардлагатай нэмэлт хөрөнгийн хураамж;
8.2.3 Хувьчлагдсан орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн их засварт зориулан төрөөс зохих журмын дагуу сууц өмчлөгчдийн холбоод олгосон удаа хугацаатай хөнгөлөлттэй зээл;
8.2.4 Бусад орлого.
8.3 Орон сууцны байшингийн их, урсгал засвар, ашиглалт, тохижилт, хамгаалалтад зарцуулах хөрөнгийг хуримтлалыг зөвхөн зориулалтаар нь зарцуулна.
8.4 Холбооны гишүүн, хяналтын удирдах зөвлөлийн гишүүн, гүйцэтгэх захирлыг шагнаж, мөн түүнчлэн орчноо тохижуулах, соёл хүмүүжлийн ажил зохиох зэрэгт зарцуулах тусгай сан байгуулж болно.
8.5 Холбооноос гарсан гишүүнд түүний үйл ажиллагаанд зориулсан дээр дурдсан хуримтлал, санд өгсөн мөнгөн хөрөнгө, эд зүйл, хандивыг буцааж олгохгүй.
9.1 СӨХ төлбөрийг сар бүрийн 20 өдрийн дотор төлөх.
9.2 СӨХ төлбөрийг хугацаандаа төлөөгүй бол төлөгдөөгүй хоног тутамд 0.5% алданги тооцно.
9.3 СӨХ төлбөр хугацаандаа төлөхгүй 2-оос дээш сар болбол уг гишүүнийг бүх гишүүдэд зарлана.